Орчин үеийн цонх, хаалганд зөвхөн энгийн тунгалаг шил бус, дулаан тусгаарлалт, нарны хамгаалалт, аюулгүй байдал болон өнгө үзэмжийг сайжруулах зориулалттай төрөл бүрийн тусгай шил ашигладаг.

1. Энгийн, тунгалаг шил: Энгийн тунгалаг шил нь гэрлийг чөлөөтэй нэвтрүүлдэг, өнгөгүй, үндсэн болон түгээмэл хэрэглээтэй шил юм.
2. Хатаалттай шил (Tempered glass): Энгийн шилтэй харьцуулахад механик болон дулааны нөлөөнд илүү тэсвэртэй, бат бөх шил юм. Хагарсан тохиолдолд жижиг мохоо хэсгүүдэд бутарч, гэмтэл учруулах эрсдэлийг бууруулдаг тул аюулгүй байдлын шаардлагатай хэсэгт өргөн ашигладаг.Ердийн шилнээс 4-5 дахин бат бэх буюу гадны даралт, цохилт, салхинд тэсвэртэй. 200-250°C хүртэл температурын хэлбэлзэлд тэсвэртэй. Тунгалаг, гэрэл нэвтрүүлэх чадвар өндөр.
3. Өнгөт шил: Шилний өнгийг өөрчилж, нарны хурц тусгалыг багасгахын зэрэгцээ барилгын гадна үзэмжийг илүү орчин үеийн, гоёмсог болгоно. Өнгөт шил нь нарны гэрлийн тод байдлыг бууруулж, өрөөнд хэт их хурц гэрэл орохоос сэргийлэхэд тусалдаг. Харанхувтар өнгийн шил ашигласнаар гаднаас дотогш харагдах байдлыг тодорхой хэмжээгээр багасгаж, илүү хувийн орон зай бүрдүүлнэ.
4. Бууралттай шил: Ихэвчлэн барилгын фасад, цонхонд ашиглагддаг нарны хэт ягаан болон хэт улаан туяаг бууруулах (багасгах) зориулалттай тусгай өнгөлгөө, шүүлтүүртэй шилийг хэлдэг
- Нарны хэт халуун туяаг ойлгож, дотогш халуун агаар орж ирэхийг сааруулна;
- Агааржуулах системийн ачааллыг бууруулж, цахилгааны хэрэглээг багасгана;
- Нарны хортой хэт ягаан туяаг 70–99% хүртэл шүүнэ – тавилга, хивс, хөшиг гэх мэт эд зүйлс тань гандахгүй
- Барилгын цонх, хаалганы шилээр дамжих дулаан алдагдлыг эрс багасгаж илүү тав тухтай орчинг бүрдүүл