"TSONH.MN" ВАКУМ ЦОНХНЫ ҮЙЛДВЭР НЬ ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР ЧАНАРТАЙ, ШУУРХАЙ ХИЙЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА!!! ТА БҮХЭН ДАХИН ҮЙЛЧЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

ЗӨВЛӨГӨӨ

Вакуум цонх, хаалга, хаалт, хана, шумуулын тор зэргийг олон улсын чанарын стандартын шаардлага хангасан ISO9001 (SHIDE) фирмийн бүтээгдэхүүнээр автомат суурь машин дээр олон жилийн туршлагатай хамт олон захиалагчийн хүссэн хийц, хэмжээгээр чанарын өндөр түвшинд түргэн шуурхай үйлдвэрлэн угсарч, суурилуулж байна.


Баталгаат хугацаа 5 жил
Цонхны хэмжээ авах, суулгалт, тээвэрлэлт, дулаалгын хөөс (герман, солонгос) зэргээр үнэгүй үйлчилнэ.
99198711,88784004
Вакуум цонх, хаалга, хаалтны давуу тал: 

  • Гадаад үзэмж сайтай, өнгөний хувьд цагаан
  • Будах шаардлагагүй бөгөөд өгөрч ялзардаггүй тул арчилгаа бага шаардана.
  • Ердийн цонхыг бодвол эхлээд гарах зардал өндөр боловч удаан эдэлгээтэй учир эдийн засгийн хувьд арвилан хэмнэлттэй. (дунджаар 40-50 жилийн эдэлгээтэй)
  • Хүйтнээс хамгаалах гүүрэн тусгаарлагчтай, гадна дотно орчныг вакуумжуулсан орон зайгаар тусгаарладаг тул тасалгааны дулааныг сайн барьдаг. Үүгээрээ халаалтын зардал мэдэгдэхүүц хэмнэдэг. (жилд дунджаар 15-30 % хэмнэлт )
  • Түүхий эд материал байгалд хор хөнөөлгүй, дахин боловсруулалт хийж үйлдвэрлэлд ашиглах боломжтой. (дэлхийн стандарт ISO9001)
  • Угсрахад амархан ( нэг айлын бүх цонхыг 2-4 цагийн дотор угсарна)
  • Дуу чимээнээс сайн тусгаарлана, тоос шороо, ус үл нэвтрүүлнэ, борооны ус зайлуулагч хоолойтой (эрүүл ахуйн шаардлага хангана)
  • Өвлийн цагт цантаж мөстөхгүй
  • Галд тэсвэртэй, бат бөх


ЗӨВЛӨГӨӨ 1.

  • User: Вакуум цонх сонгохдоо юуг анхаарах вэ?
Tsonh.mn: Вакум цонх сонгохдоо материалыг нь нэн түрүүнд чухалчилж үзэх хэрэгтэй. Гадуур хийгдэж байгаа цонхнуудын түүхий эд болох материал нь олон төрөл байдаг. Тэдгээрээс дурдвал Lung ching, BnBm, Pvc, LG, SHIDE, beier (монголд хийгдэж байгаа материал) гэх мэт хуванцар материалууд байдаг.
  • User: Энэ олон материалууд юугаараа ялгаатай вэ?
Tsonh.mn: Өөр өөр үйлдвэрийн хуванцар материалууд жишээ нь (талх чихэр, өгөөж, суман гүн, тэнгэрийн хишиг) гэдэг шиг хятад улсын хуванцар материал үйлдвэрлэдэг компануудын profile -ууд. эд нар дотроос хамгийн сайн материал нь SHIDE PROFILE бөгөөд энэхүү материал нь хятадын улсын үйлдвэрийн материал юм. Бусад нь хувийн үйлдвэрийн материалууд юм.

  • User: Монголд хийгдэж байгаа материал нь хятадынхаас сайн уу? муу юу?
Tsonh.mn: Хятадын хувийн үйлдвэрийн материалууд болох pvc, lung ching, bnbm гэх зэрэг материалууд 1-2 жилийн дараагаас гадны хэт нөлөөнд өнгөө алдаж шарлах, өвлийн тэсгэм хүйтэнд хагарч цуурах үзэгдэл их ажиглагддаг. Улсын үйлдвэрийн материал болох SHIDE profile-д энэ нь ажиглаггдаггүй нь давуу тал нь юм.


ЗӨВЛӨГӨӨ 2.

Сайн цонхыг шинжихүй

    Вакуум цонх нь өнгө үзэмж сайн, дулаан бага алддаг, эдийн засгийн хэмнэлттэй технологи юм. Энэ утгаараа манай зах зээлд эрэлт өндөртэй хэдий ч чанарын хувьд харилцан адилгүй байгаа тул зөв сонголт хийхэд тань туслах үүднээс доорх зөвлөгөөг толилуулж байна.

Хэрэглэгч та энэ бүхнээс яаж оновчтой 
зөв сонголтыг хийх вэ?
    Юуны өмнө та сонгож буй цонхоо хаанахын ямар үйлдвэрийнх болох, технологийн зөв горимын дагуу хийгдсэн эсэхэд анхаарлаа хандуулаарай. Мөн энэ үйлдвэрийнм бүтээгдэхүүнийг өмнө нь авч хэрэглэсэн ямар газрууд байгааг судалбал зүгээр.

Материалын чанарыг шалгахдаа 
дараах зүйлийг анхаараарай.
    Вакуум цонхны хуванцар материал нь муу бол хэрэглээний явцад гадна темратурын нөлөөгөөр өнгө нь шарладаг. Мөн химийн бодисын найрлага хэтэрснээс материал нь үнэртэй байдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Цонхны шилийг дарагч резин нь татахад тасрахгүй, муухай үнэргүй бол сайн.
    Хамгийн гол анхаарах зүйл бол цонхыг хэрхэн суурилуулж буй явдал. Манайхан өрлөг хийхдээ цонхныхоо хэмжээгээр зай үлдээдэг нь буруу. Зүй нь цонх суух хэсгийн гадна талын хана нь цонхны хүрээний 1/3тэй тэнцэхүйц хэмжээгээр догол буюу хөмсөгтэй байвал амлагаа хийхэд тохиромжтой, хүйтэнд цантдаггүй.
    Вакуум цонх цантана гэдэг нь хийтэй байна гэсэн үг. Дотроо будаатай бол цанталтаас хамгаалдаг. Бэлэн хийц угсруулж авах гэж байгаа бол тухайн материалын доторхи тасалгаа буюу камерынх нь тоо 5-6 байвал сайн. Үүнээс цөөн камертай материал чанаргүй байдаг.
    Вакуум цонх сонгохдоо та тавцан нь ямар байхыг давхар тооцоорой. Өнөөдөр барилгын үйлдвэрлэлд PVC тавцан хүч түрэн орж ирж байна. Зөөж тээвэрлэхэд эвдэрдэггүй, хагардаггүй, өнгө үзэмж сайтай, хөнгөн атлаа бөх бат, үнэ хямд энэ тавцан вакуум цонхонд хамгийн сайн тохирдог нь туршилтаар батлагдаад байна.


ЗӨВЛӨГӨӨ 3.

ӨВЛИЙН УЛИРАЛД ВАКУМ ЦОНХ ЯАГААД ЦАНТАЖ, ХӨЛӨРДӨГ ВЭ?
ҮҮНИЙГ ХЭРХЭН ТАСЛАН ЗОГСООХ ВЭ?

    Орчин үеийн вакум цонх давуу тал ихтэй: ус нэвтрэхгүй, гадны дуу чимээг сайн тусгаарлана, халуун дулааныг хадгална. Амьдрал дээр бүх зүйл хоёр талтай байдгийн адилаар сайн юмыг саар зүйл дагах нь мэдээж. Цонх суурилуулснаас хойш хэд хоногийн дараа цонх цантаж эсвэл хөлөрч эхэлнэ. Хуучин модон цонхтой байхад ер ингэж байгаагүй юмсан? Яагаад ингэдэг, хэрхэн үүнийг арилгах вэ?


Цонх яагаад хөлрөөд байна вэ?
    Шалтгаан нь тасалгааны хэм болон гадаа гудамжин дахь хэмийн ялгаа болно. Энэ хоёр ялгааг цонх мэдэрнэ. Цонхонд ирэх уур ус болж бууна, ингээд л хүйтэнд цантана. Тасалгаанд хэдий хэр хүйтэн байна төдий чинээ цонх цантуулах чийг бага байж болно.
    Өөрөөр хэлбэл, сэрүүхэн мөн чийгтэй газрын цонх цантах, хөлрөх магадлал хавьгүй өндөр. Халуун бас хуурай тасалгаанд жам ёсоороо цонх нь хөлрөхгүй, цантахгүй.
    “Хуучин модон цонх огт тэгдэггүй байсан” – гэж та хэлэх байх. Таны зөв, гэхдээ шинэ цонх муудаа хөлрөөд байгаа юм биш ээ. Модон цонх завсар ихтэй, тэр завсраар байнга агаар солилцож байдаг тул тасалгааны чийгийг эрс багасгана.
    Харамсалтай нь, энэ нь зөвхөн үзэмжний тухай асуудал биш юм. Цонх хөлрөх, цантах нь тасалгааны микро орчин эрүүл бус байгааг илтгэнэ. Хэт их чийгшил нь төрөл бүрийн мөөгөнцөр, хөгц ургахад хүргэдэг.
    Агааржуулалт хангалттай бус үед нүүрсхүчлийн хий хуримтлагдаж агаарт хортой бодисын агууламж ихэсдэг байна. Үүний үр дагаварт нь оршин суугчдын эрүүл мэнд муудах, дархлааны систем сулрах аюултай.



Цонх цантах, хөлрөхийг хэрхэн таслан зогсоох вэ?
  • Агааржуулалтын бүрэн бүтэн ажиллагааг шалгаарай. Магадгүй бөглөрсөн эсвэл агааржуулалтын торыг солих цаг болсон байх вий. Мөн гал тогооны өрөөндөө нэмэлт агаар сорогч суурилуулж болно.
  • Цонх суурилуулт ямар болсныг шалга. Гадна талдаа завсартай байвал тэр хэсгээр хүйтэн агаар, чийг орж ирж байгаа.
  • Цонхны тавиурыг хэтэрхий өргөн хийх хэрэггүй. Мөн хүчин чадал ихтэй паар суурилуулах эсвэл цонхны тавцандаа агаар солилцоог хангах сараалж суурилуулсан ч болно. Мөн зузаан хөшиг паарыг хаасан эсэхийг шалгаарай.
  • Ханаа дулаалах ажилд анхаар. Гадна талын дулаалгыг зөвхөн мэргэжилтэн хөлсөлж хийлгэнэ, үнэхээр үр дүнтэй. Өвлийн улиралд хана дулаанаа хадгална, зун нь халуун агаар нэвтрүүлэхгүй.
  • Цонхны тавцан дээр байгаа савтай цэцэг, аквариумыг ав. Энэ бүгд илүүдэл чийгшил үүсгэнэ.
  • Хэрвээ та хотоос гадна өөрийн байшинд амьдардаг бол илүүдэл чийгийг гадагшлуулах арга хэмжээ ав. Жишээ нь: дээвэр, зоориндоо засвар хийж агааржуулагч байрлуулах хэрэгтэй.

    Цонхны хөлрөлт, цанталтыг хэрхэн арилгах талаар зөв буруу мэдээлэл авч гайхаж суухгүйн тулд цонхоо анхнаасаа л мэргэжлийн газраар суурилуулах хэрэгтэй. Мөн орчин үеийн цонхнууд тухайн улиралд хийж болох тохируулгатай болжээ. Цаг хугацаанд нь зөв тохируулгыг хийснээр та агааржуулалтыг ч зөв хийж чадна.


ЗӨВЛӨГӨӨ 4.
Цонхыг хэрхэн арчлах вэ?

     Вакуум цонх хаалгыг зөв зохистой арчилж хэрэглэсэн тохиолдолд 40-50 жилийн эдэлгээтэй гэж тооцдог. Цонх хаалганы эдэлгээнд түүхий эд материалын, үйлдвэрлэлийн болон суулгалтын чанараас гадна арчилгаа, зүй зохистой хэрэглээ зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.
    Жишээлбэл: өрөө тасалгаандаа байнга тамхи татсанаас вакуум цонх хаалганы өнгө хувирах, угааж цэвэрлэдэггүй цонхны резин хатаж хугарснаас болж цонхны битүүмжлэл алдагдахад хүрдэг.

Цонхны гадаргууг цэвэрлэх:
  • Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар угаах.
  • Цонхны гадаргууг чийгтэй цэвэрлэгээ хийсний дараагаар зөөлөн алчуураар дахин гялалзуулан арчина. Ингэснээр улам өнгөлөг болж гадаргуу дээрх хар толбо, зураас алга болно.
  • Хуурай цэвэрлэгээнд шүүр, хуурай алчуур хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь вакуум цонх хаалганы гадаргуу нь гөлгөр байдаг тул бага зэргийн цахилгаанжилт үүсэж эргээд тоосжилт хурдан явагддаг байна.
  • Бага зэргийн тоосжилтыг тоос сорогчоор соруулж болно.
  • Зөөлөн алчуураар арчиж байх .
  • Нугас, түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон техникийн тосоор /вазелин/ жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. Зориулалтын бус тос хэрэглэх юмуу огт тослохгүй байх нь төмөр эд ангиуд чихтанаж дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдэрхэд хүргэнэ.
  • Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол чангалж бэхэлнэ.

Цонхны шил цэвэрлэх:
  • Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар тоосжилт, бохирдолтыг цэвэрлэнэ.
  • Гүн бохирдолтой, элдэв бодис наалдан хатсан тохиолдолд үзүүртэй, ширүүн зүйлээр цэвэрлэж болохгүй. Иймд үед зориулалтын татуургаар цэвэрлэнэ /сахлын татуурга байж болно/.
  • Угаасан шилийг элгэн алчуураар зүлгэж гялалзуулна.
Цэвэрлэгээний үед хориглох зүйл:
  • Зэвний болон бусад толбыг арилгахын тулд хумсны лак арилгагч, хүчтэй цэвэрлэгээний уусгагч бодис, бензин болон өнгөлөгч бодис хэрэглэхгүй байх.
  • Чигжээс резин рүү үзүүртэй зүйлээр хатгаж болохгүй. Резин зүсэгдэж гэмтвээс цонхны битүүмжлэл буюу вакуум чанар алдагдана. Зөвхөн хурууны үзүүрээр юмуу мохоо зөөлөн эдээр чигжих хэрэгтэй.
  • Үзүүртэй зүйлээр цонхны гадаргуун дээрх толбо, наалдсан бусад зүйлсийг хусахгүй байх.
  • Хатуу ширүүн зүйлээр чанга дарж арчиж болохгүй.
Ерөнхий анхаарах зүйл:
  • Цонхонд нэмэлт жин ачаалуулахыг хориглоно. Жишээлбэл цонхноос хүнд зүйл өлгөх, тавцан дээр гарч зогсох, цонхны бариул, хавтаснаас дүүжигнэх).
  • Онгорхой цонхоны завсраар ном, мод гэх мэт зүйл хавчуулж болохгүй. Хавчуулсан тохиолдолд цонхны хавтас гажиж хаагдахгүй болж, түгжээ нугасны тохиргоо алдагдана.
  • Хүчтэй салхи шуургатай үед онгорхой орхиж болохгүй. Онгорхой цонх хаалга нь салхинд савагдан өндөр настан болон бага насны хүүхдийг гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.
  • Бага насны хүүхдийг онгорхой цонхноос хол байлгах хэрэгтэй.
  • Цонхны хавтасыг зөөлөн хааж байх.
  • Гүйцэд хаасны дараа бариулыг зөв эргүүлж түгжинэ.
  • Цонх хаалганыхаа гадна талыг цэвэр байлгах нь хотын өнгө үзэмжинд оруулах Иргэн Таны хувь нэмэр юмаа.
Агааржуулалт:
  • Хуучин модон цонх хаалганд дулааны алдагдал их байдаг хэдий ч тэр хэмжээгээрээ агаарын солилцоо явагдаж байдаг давуу талтай. Харин вакуум цонх тасалгааны дулааныг хадгалж гадны дуу чимээг сайн тусгааралдаг хэдийч агаарын солилцоог багасгадаг байна. 
    Иймээс агаарын солилцоог хэвийн байлгахын тулд өдөрт 3-4 удаа салхивчаа нээж цэвэр агаар оруулж байх хэрэгтэй юм.
    Агаарын солилцоо муутай өрөө тасалгаанд усанд орох, душ саунд суух, юм угаах, хоол хийх нь тасалгааны чийг дулааны хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үүнээс үүдэн цонх хаалганы гадаргуу болон шилэн дээр хөлрөлт, хана таазанд дээр мөөгөнцөр үүсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас агаар салхи тогтмол оруулж байх нь чухал юм.