"ДУЛААН" МАНАЙ ВАКУМ ЦОНХНЫ ҮЙЛДВЭР НЬ ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР ЧАНАРТАЙ, ШУУРХАЙ ХИЙЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА!!! ТА БҮХЭН ДАХИН ҮЙЛЧЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Saturday

Шарлаж өнгөө алдсан вакум цонхны өнгийг сэргээж цайруулах арга

Шарлаж өнгөө алдсан вакум цонхны өнгийг сэргээж цайруулах арга
Хуванцар гадаргуу нэг нийтлэг сайн талтай: тэд хүчтэй хүчилд тэсвэртэй, чийг, хуурай нөхцөлөөс айхгүй. Гэхдээ нарны гэрэл тэднийг шарлахад хүргэх бөгөөд нарны хэт ягаан туяанд өнгөө алдаж эхэлдэг.
Гал тогооны ахуйн хэрэглээний хуванцар эдлэл, цахилгаан хэрэгсэл хэрэглээний явцад шарлаж, тоос шороотой холилдож бохирдож эхэлдэг.
Үүнийг савантай бүлээн усаар сойздож угааж болно (хуванцар дээр зураас үүсэхгүй гэж айхгүй бол). Спирт ашиглаж үзээрэй – этанол, изопрапанол, метанол гээд ямар төрлийн спирт олдож байна аль нь ч болно.
Гэхдээ спиртээр цэвэрлэхээс өмнө нүдэнд далд хэсэгт эхлээд туршиж үзэх хэрэгтэй. Тухайн бодис хуванцар эдлэлд гаж нөлөө үзүүлэх эсэхийг шалгах хэрэгтэй. Компьютер техникийн хувьд дэлгэц болон бусад хуванцар эд ангийг цэвэрлэх тусгай салфетка байдаг.
Салфетканд тусгай шингэн бодис шингээсэн байх бөгөөд гадаргууг гэмтээхгүйгээр бохирдлыг бүрэн цэвэрлэх боломжтой.
Мөн хуванцар гадаргуу цэвэрлэх тусгай цацдаг бодисууд бий, гадаргууны өнгийг сэргээж өгнө. Авто салонуудад пластмасс болон полирол цэвэрлэгч бодисууд зарагддаг – эдгээр тусгай бодисууд нь хуванцар гадаргууны өнгийг сэргээнэ. Үүний тусламжтайгаар цагаан хуванцрын өнгийг ч сэргээх боломжтой.
Хуванцарын гадаргууг бодисоор норгоод хонуулна, бодис дээрээ бага зэргийн хлор нэмж болно. Эсвэл дараах орцоор уусмал бэлдээрэй: 1 халбага кальцитай сод дээр бага зэрэг угаалгын нунтаг хийж 1 литр усанд уусгана. Вакум цонхоо ойр ойрхон хэдэн цагийн турш арчина. Хэрвээ шаргал өнгийг нь багасгаж чадаагүй бол тусгай аэрозоль будгаар гадаргууг будаж болох аж