"TSONH.MN" ВАКУМ ЦОНХНЫ ҮЙЛДВЭР НЬ ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР ЧАНАРТАЙ, ШУУРХАЙ ХИЙЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА!!! ТА БҮХЭН ДАХИН ҮЙЛЧЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Sunday

99198711 , 88784004

Арчилгаа
Цонхыг хэрхэн арчлах вэ?
Вакуум цонх хаалгыг зөв зохистой арчилж хэрэглэсэн тохиолдолд 40-50 жилийн эдэлгээтэй гэж тооцдог. Цонх хаалганы эдэлгээнд түүхий эд материалын, үйлдвэрлэлийн болон суулгалтын чанараас гадна арчилгаа, зүй зохистой хэрэглээ зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.
Жишээлбэл: өрөө тасалгаандаа байнга тамхи татсанаас вакуум цонх хаалганы өнгө хувирах, угааж цэвэрлэдэггүй цонхны резин хатаж хугарснаас болж цонхны битүүмжлэл алдагдахад хүрдэг.

Цонхны гадаргууг цэвэрлэх:
• Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар угаах.
• Цонхны гадаргууг чийгтэй цэвэрлэгээ хийсний дараагаар зөөлөн алчуураар дахин гялалзуулан арчина. Ингэснээр улам өнгөлөг болж гадаргуу дээрх хар толбо, зураас алга болно.
• Хуурай цэвэрлэгээнд шүүр, хуурай алчуур хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь вакуум цонх хаалганы гадаргуу нь гөлгөр байдаг тул бага зэргийн цахилгаанжилт үүсэж эргээд тоосжилт хурдан явагддаг байна.
• Бага зэргийн тоосжилтыг тоос сорогчоор соруулж болно.
• Зөөлөн алчуураар арчиж байх .
• Нугас, түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон техникийн тосоор /вазелин/ жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. Зориулалтын бус тос хэрэглэх юмуу огт тослохгүй байх нь төмөр эд ангиуд чихтанаж дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдэрхэд хүргэнэ.
• Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол чангалж бэхэлнэ.

Цонхны шил цэвэрлэх:
• Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар тоосжилт, бохирдолтыг цэвэрлэнэ.
• Гүн бохирдолтой, элдэв бодис наалдан хатсан тохиолдолд үзүүртэй, ширүүн зүйлээр цэвэрлэж болохгүй. Иймд үед зориулалтын татуургаар цэвэрлэнэ /сахлын татуурга байж болно/.
• Угаасан шилийг элгэн алчуураар зүлгэж гялалзуулна.

Цэвэрлэгээний үед хориглох зүйл:
• Зэвний болон бусад толбыг арилгахын тулд хумсны лак арилгагч, хүчтэй цэвэрлэгээний уусгагч бодис, бензин болон өнгөлөгч бодис хэрэглэхгүй байх.
• Чигжээс резин рүү үзүүртэй зүйлээр хатгаж болохгүй. Резин зүсэгдэж гэмтвээс цонхны битүүмжлэл буюу вакуум чанар алдагдана. Зөвхөн хурууны үзүүрээр юмуу мохоо зөөлөн эдээр чигжих хэрэгтэй.
• Үзүүртэй зүйлээр цонхны гадаргуун дээрх толбо, наалдсан бусад зүйлсийг хусахгүй байх.
• Хатуу ширүүн зүйлээр чанга дарж арчиж болохгүй.

Ерөнхий анхаарах зүйл:
• Цонхонд нэмэлт жин ачаалуулахыг хориглоно. Жишээлбэл цонхноос хүнд зүйл өлгөх, тавцан дээр гарч зогсох, цонхны бариул, хавтаснаас дүүжигнэх).
• Онгорхой цонхоны завсраар ном, мод гэх мэт зүйл хавчуулж болохгүй. Хавчуулсан тохиолдолд цонхны хавтас гажиж хаагдахгүй болж, түгжээ нугасны тохиргоо алдагдана.
• Хүчтэй салхи шуургатай үед онгорхой орхиж болохгүй. Онгорхой цонх хаалга нь салхинд савагдан өндөр настан болон бага насны хүүхдийг гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.
• Бага насны хүүхдийг онгорхой цонхноос хол байлгах хэрэгтэй.
• Цонхны хавтасыг зөөлөн хааж байх.
• Гүйцэд хаасны дараа бариулыг зөв эргүүлж түгжинэ.
• Цонх хаалганыхаа гадна талыг цэвэр байлгах нь хотын өнгө үзэмжинд оруулах Иргэн Таны хувь нэмэр юмаа.

Агааржуулалт:
Хуучин модон цонх хаалганд дулааны алдагдал их байдаг хэдий ч тэр хэмжээгээрээ агаарын солилцоо явагдаж байдаг давуу талтай. Харин вакуум цонх тасалгааны дулааныг хадгалж гадны дуу чимээг сайн тусгааралдаг хэдийч агаарын солилцоог багасгадаг байна.
Иймээс агаарын солилцоог хэвийн байлгахын тулд өдөрт 3-4 удаа салхивчаа нээж цэвэр агаар оруулж байх хэрэгтэй юм.
Агаарын солилцоо муутай өрөө тасалгаанд усанд орох, душ саунд суух, юм угаах, хоол хийх нь тасалгааны чийг дулааны хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үүнээс үүдэн цонх хаалганы гадаргуу болон шилэн дээр хөлрөлт, хана таазанд дээр мөөгөнцөр үүсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас агаар салхи тогтмол оруулж байх нь чухал юм

Wednesday

хийж гүйцэтгэсэн тагт (балконы) хаалтны зураг

   ДУЛААН ЦОНХ

Вакуум цонхны үйлдвэр

Вакуум цонх, хаалга, хаалт, хана, шумуулын тор зэргийг олон улсын чанарын стандартын шаардлага хангасан ISO9001 (SHIDE) фирмийн бүтээгдэхүүнээр автомат суурь машин дээр олон жилийн туршлагатай хамт олон захиалагчийн хүссэн хийц, хэмжээгээр чанарын өндөр түвшинд түргэн шуурхай үйлдвэрлэн угсарч, суурилуулж байна.
баталгаат хугацаа 5 жил
Цонхны хэмжээ авах, суулгалт, тээвэрлэлт, дулаалгын хөөс(герман, солонгос) зэргээр үнэгүй үйлчилнэ.
99198711,88784004


Вакуум цонх, хаалга, хаалтны давуу тал: 
  • Гадаад үзэмж сайтай, өнгөний хувьд цагаан
  • Будах шаардлагагүй бөгөөд өгөрч ялзардаггүй тул арчилгаа бага шаардана.
  • Ердийн цонхыг бодвол эхлээд гарах зардал өндөр боловч удаан эдэлгээтэй учир эдийн засгийн хувьд арвилан хэмнэлттэй. (дунджаар 40-50 жилийн эдэлгээтэй)
  • Хүйтнээс хамгаалах гүүрэн тусгаарлагчтай, гадна дотно орчныг вакуумжуулсан орон зайгаар тусгаарладаг тул тасалгааны дулааныг сайн барьдаг. Үүгээрээ халаалтын зардал мэдэгдэхүүц хэмнэдэг. (жилд дунджаар 15-30 % хэмнэлт )
  • Түүхий эд материал байгалд хор хөнөөлгүй, дахин боловсруулалт хийж үйлдвэрлэлд ашиглах боломжтой. (дэлхийн стандарт ISO9001)
  • Угсрахад амархан ( нэг айлын бүх цонхыг 2-4 цагийн дотор угсарна)
  • Дуу чимээнээс сайн тусгаарлана, тоос шороо, ус үл нэвтрүүлнэ, борооны ус зайлуулагч хоолойтой ( эрүүл ахуйн шаардлага хангана)
  • Өвлийн цагт цантаж мөстөхгүй
  • Галд тэсвэртэй, бат бөх

(гүйцэтгэл)БАЛКОНЫ ХААЛТ